VOA: АНУ-аас Монгол Улс руу 900 мянган тун “Pfizer” вакцин илгээнэ

АНУ-аас Монгол Улс руу илгээх “Pfizer” компанийн “COVID-19”-ийн 900 мянга орчим тун вакциныг тус улс лхагва гарагт хүлээн авах төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Америкийн дуу хоолой /VOA/ агентлагт мэдээлэв. “Монголд аюулгүй, үр дүнтэй вакциныг шуурхай хүргэхийн тулд хоёр орны шинжлэх ухааны баг, хуулийн болон захиргааны байгууллагууд хамтран ажилласан” гэж уг төлөөлөгч хэлжээ. “Gavi” вакцины холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Цар тахалтай тэмцэх инновацын эвслийн /CEPI/ хамтран санаачилсан “COVAX” хөтөлбөрийн шугамаар 833 730 тун вакциныг Монгол Улсад есдүгээр сард хандивласан “Pfizer”-ын 188 370 тун вакцин дээр нэмж илгээх ажээ. Мөн АНУ тус улсын цар тахалтай тэмцэх үйлсэд 4 сая гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа … Continue reading VOA: АНУ-аас Монгол Улс руу 900 мянган тун “Pfizer” вакцин илгээнэ